Н.Түвшинбаярыг шүүх хуралдаан маргааш үргэлжилнэ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүх хуралдаан маргааш 09.30 минутад үргэлжлэн явагдахаар завсарлалаа.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүгчид хэлэлцээд, шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлээд байв. Гэвч хуралдааны явцыг дэлгэцээр үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзсэн юм.
Б.БАЯРТ